Өчигдрийн байдлаар нийслэлд иргэд, аж ахуйн нэгжээс 9001 хандалт бүртгэгджээ. Тодруулбал, 101,105 дугаарт 791, 102 дугаарт 5073, 103 дугаарт 3137 дуудлага ирсэн байна. Үүнээс түргэн тусламжийн 587, зам тээврийн зөрчил 314, гал түймэр, аврах ажиллагааны 14, гэмт хэрэг, зөрчлийн 1694 бодит дуудлага хүлээн авчээ.
Түүнчлэн урин дулаан цаг болж байгаатай холбоотойгоор оюутан, сурагчдын хонхны баяр болох нь ихэсдэг. Энэ үеэр амралт зугаалгаар явж байгаад архидан согтуурах, үертэй усанд живэх, сэтгэл санааны байдлаас шалтгаалан амиа хорлох, татсан тамхиа унтрааж хаяагүйгээс гал түймэр гаргах зэрэг хэргүүд ихээхэн гардаг байна. Иймд оюутан, сурагчдыг тэмдэглэлт баярын өдрөөрөө амралт зугаалгаар явахдаа сонор сэрэмжтэй байхыг ЦЕГ-ын Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхаарууллаа.
Мэдээлэл, шуурхай удирдлагын төвөөс анхааруулж байна | ||
Үзсэн: 1062 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.