Шууд Chart

“Оюухай-2014” яруу найргийн наадам болно

2014-05-01 10:06:44

 

Эрх чөлөө, чөлөөт сэтгэлгээний яруу найргийг хөгжүүлэх, утга зохиолын уулзалт, ном соёлын үйл ажиллагааг хөгжүүлэн дэлгэрүүлэх зорилгоор Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2014” яруу найргийн наадмыг зохион байгуулах гэж байна.

“Оюухай-2014” наадамд найрагчид чөлөөт сэдвээр бичсэн хоёр, Чойномд зориулсан сэдвээр нэг, бүгд гурван  бүтээлээр оролцох бөгөөд  судлаач, яруу найрагч, уншигчдын төлөөлөгчдөөс бүрдсэн шүүгчдийн баг уралдаанд ирсэн бүтээлүүдээс 25 уран бүтээлчийг шалгаруулах гэнэ.
 
Яруу найрагчид бүтээлээ товч анкет, нэг хувь зургийн хамт 2014 оны тавдугаар сарын 20-ны өдрийн 17:00 цаг хүртэл Р.Чойномын Өвийг хамгаалах “ӨД” сан дээр цаасаар болон цахим хэлбэрээр хүргэж өгөх юм байна.

Улмаар эхний шатнаас шалгарсан 25 уран бүтээлч найрагчийн төрсөн нутаг болох Хэнтий аймгийн Дархан суманд 2014 оны зургаадугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах “ОЮУХАЙ-2014” наадмын алтан цомын эзэн тодруулах үйл ажиллагаанд оролцох аж.
 
Тус наадмын тэргүүн байрт шалгарсан нэг яруу найрагчид Р.Чойномын нэрэмжит “Оюухай-2014” наадмын алтан цом, мөнгөн шагнал, дэд болон гутгаар байр эзлэсэн яруу найрагчдыг мөнгөн шагналаар тус тус шагнаж урамшуулах юм байна.

 


Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Оюухай-2014” яруу найргийн наадам болно  
Үзсэн: 1354 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй