Монгол Улсын Шадар сайд, УОК-ын дарга Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан нар дөнгөж сая Төрийн ордонд мэдээлэл хийж, тус тусын албан тушаалаасаа огцрох хүсэлтээ Монгол Улсын Ерөнхий сайдад хүргүүлэх болсоноо албан ёсоор мэдэгдлээ.
Мөн Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан "Ард иргэдээ цар тахлаас сэргийлэхийн тулд бүх л хүч чадлаа дайчлан хоёргүй сэтгэлээр зүтгэлээ. Олон жил явж ирсэн буруу тогтолцоог өөрчлөхийн тулд бүхий л хүчээ дайчлан ажилласан. Үүний үр дүнд тодорхой өөрчлөлт үр дүн гарсан. Хэдэн хариуцлагагүй хүний үйлдлээс болж, хэдэн мянган эрүүл мэндийн салбарынхны ажлыг үгүйсгэж болохгүй. Эрүүл мэндийн сайдын албанаас чөлөлөгдөх хүсэлтээ Ерөнхий сайдад уламжлах болно. Дахин хэлэхэд, ард түмнээсээ уучлал хүсч байна" гэсэн байна.
| Шуурхай мэдээ: Шадар сайд Я.Содбаатар, Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан огцрох хүсэлтээ гаргалаа | ||
| Үзсэн: 1278 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.