Шууд Chart

"Яруу сайхан монгол хэл минь" чуулган болно

2014-05-01 10:16:35

Жил бүрийн тавдугаар сарын эхний ням гарагийг “Үндэсний бичиг, соёлын өдөр” болгон тэмдэглэдэг.

Энэ удаагийн үндэсний бичиг үсгийн баярыг “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлье” уриан дор зохион байгуулж байгаа билээ.

Тус аяны хүрээнд үндэсний соёл, бичиг үсгийг хамгаалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор олон үйл ажиллагааг явуулж байгаа юм.

Үүнтэй холбогдуулан өнөөдөр "Яруу сайхан монгол хэл минь" уран үгсийн чуулган болох юм. Тус чуулганд хүүхдийн зохиолчдын уран бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах зорилгоор хүүхэд багачууд уншиж сонирхуулах аж.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

"Яруу сайхан монгол хэл минь" чуулган болно  
Үзсэн: 1232 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй