Монголын энэ цаг үеийн хөгжмийн зохиолчдын түүчээ болж “Ээжээс ерөөл хүсэх дуу”, “Эрийн сайхан хийморь”, “Чойномын гунигт дуун” зэрэг дууны урлагийн болоод тайз дэлгэцийн олон арван бүтээлээрээ үзэгч сонсогчдынхоо хайр хүндлэлийг хүлээсэн Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн, Хөгжмийн зохиолч Б.Бямбабаярын “Дэндүү дээ дэндүү” уран бүтээлийн цэнгүүн энэ сарын 2-нд 19:00 цагт Монгол бөхийн өргөөнд ганцхан удаа болох юм.
Урлагийн нэрт мастеруудын оролцож буй тус тоглолтын хэвлэлийн хурал өнөөдөр 11:30 цагт Монгол ньюс мэдээллийн төвд болно.
“Дэндүү дээ дэндүү” тоглолтын хэвлэлийн бага хурал болно | ||
Үзсэн: 1343 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.