Нийслэлийн прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд тавих хяналт хариуцсан хэлтсийн дарга Д.Отгонбаяр, хяналтын прокурор М.Батжаргал, Л.Цогтхүү нар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа “Мааньт” дахь хорих 415 дугаар ангид ял эдлэж байгаа ялтнуудын харуул хамгаалалт болон ялтанд үзлэг нэгжлэг хийх ажиллагаа, ял эдлэлтийн байдлыг газар дээр нь очиж шалгажээ.
Шалгалтаар тус анги нь үзлэг, нэгжлэгийг шаардлагын түвшинд хийдэггүй, үзлэг, нэгжлэгээр хураан авсан эд зүйлийг зохих журмын дагуу шийдвэрлэдэггүй, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх талаар зохиосон ажил хангалтгүй, гар утасны зөрчил ихтэй, хорих ангийн хориотой бүсийг зохих журмын дагуу байгуулаагүй зэрэг зөрчлүүд илэрсэн байна. Шалгалтын дүнг Нийслэлийн прокурорын дэргэдэх зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлж, зөрчлийг арилгуулах арга хэмжээ авахаар шийдвэрлэсэн байна.
Илэрсэн зөрчил дутагдлын талаар тус хорих ангийн бие бүрэлдэхүүнийг оролцуулан хурал хийж хойшид анхаарч ажиллах ажлуудын талаар тодорхой үүрэг чиглэл өгч ажиллажээ.
Хорих 415 дугаар анги гар утасны зөрчил ихтэй | ||
Үзсэн: 2256 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.