![](/uploads/201405/news/thumb/2a45b813f5b00a0423b742c731ea683c_x3.jpg)
Гадаад харилцааны яамны Консулын газрын захирал Ш.Сүхбаатар 4 дүгээр сарын 28-наас 29-ний өдрүүдэд Бүгд Найрамдах Итали Улсад томилолтоор ажиллах үеэр Италийн Гадаад хэргийн яамны Гадаад дахь италичууд болон цагаачлалын бодлогын асуудал хариуцсан ерөнхий газрын дэд захирал ноён Марко Жүнжитай уулзалт хийлээ.
Уулзалтаар гадаадад амьдарч буй иргэдийнхээ эрх ашгийг хамгаалдаг Италийн Гадаад хэргийн яамны туршлага, шинэ арга барилын талаар ярилцав. Мөн гадаадад амьдарч буй итали иргэдийн цахим бүртгэл, улс төрийн сонгуульд оролцох эрх, иргэдийн сайн дурын төлөөллийн байгууллагуудын үүрэг оролцооны асуудлаар санал солилцлоо.
Түүнчлэн, Ш.Сүхбаатар захирал Монгол Улс болон Бүгд Найрамдах Итали Улсын дипломат паспорттай иргэд харилцан визгүй зорчих тухай хэлэлцээрт ойрын хугацаанд гарын үсэг зурах нь хоёр талын харилцаанд чухал ач холбогдолтой болохыг тэмдэглэв.
Гадаадад буй иргэдээ хамгаалах талаар санал солилцов | ||
Үзсэн: 953 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.