Шууд Chart

Монгол-Унгарын хамтарсан бизнес семинар зохион байгуулагдлаа

2014-05-01 12:01:50

Унгарын Худалдаа, аж үйлдвэрийн Танхим, түүний дэргэдэх Унгар, Монголын бизнесийн хорооноос санаачлан Монгол-Унгарын хамтарсан Бизнес семинарыг 4 дугаар сарын 29-ны өдөр Будапешт хотноо зохион байгуулав.

Бизнес семинарт Монголд хөрөнгө оруулах, хамтран ажиллах сонирхолтой Унгарын танхимын дэргэдэх Унгар, Монголын бизнесийн хорооны гишүүн 40 гаруй компанийн төлөөлөгчид оролцов. Энэхүү семинарыг Унгар, Монголын бизнесийн хорооны дарга Шандор Холбок нээж, Монгол Улсаас тус улсад суугаа Элчин сайд Т.Ганди Монгол Улсын эдийн засгийн өнөөгийн байдал, хоёр орны хамтын ажиллагааны талаар үг хэлэв.
 
Мөн түүнчлэн Бизнес семинарт Унгар, Монголын бизнесийн хорооны дарга Шандор Холбок “Монголын уул уурхай”, ВИКҮВ ХХК-ийн захирал Ендре Битай “Усны салбарын хамтын ажиллагааны боломж”, Монгол-Кредит ХХК-ийн захирал Имре Кукор “Монголын барилга, үл хөдлөх хөрөнгийн хөгжил”, ЭСЯ-ны зөвлөх Д.Дөхөмбаяр “Монгол Улсын эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын өнөөгийн байдал, ЭСЯ-ны гуравдугаар нарийн бичгийн дарга Д.Нинж “Монгол Улсын хөрөнгө оруулалтын нөхцөл боломж, концессын гэрээгээр хэрэгжүүлэх төслүүд” зэрэг танилцуулгыг хийв. 

Хоёр орны хоорондын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэхэд нааштай эхлэл болж байна гэж семинарт оролцогчид дүгнэв.

Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Монгол-Унгарын хамтарсан бизнес семинар зохион байгуулагдлаа  
Үзсэн: 1184 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй