Шууд Chart

Манай хөлбөмбөгчид Камбожийн багтай тоглоно

2014-05-01 12:14:24

Улаанбаатар хотод анх удаагаа болох гэж байгаа Азийн хөл бөмбөгийн холбооны Ерөнхийлөгчийн нэрэмжит “AFC Presidents cup-2014” тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн эрчим хүчний салбарын ажиллагсдаас бүрдсэн “Эрчим” хөлбөмбөгийн баг шалгаран оролцохоор боллоо. Олон улсад нэр хүндтэй энэ томоохон тэмцээнд Монгол Улсынхаа нэрийн өмнөөс гурав дахь удаагаа өрсөлдөх гэж байгаа юм.  Манай тамирчид энэ сарын 3-5-ны өдрүүдэд Камбож, Непалийн багтай тус тус тоглоно.

Монголын хөл бөмбөгийн холбоо нь Дэлхийн хөл бөмбөгийн холбооны дэмжлэгтэйгээр таван мянган хүний суудалтай, хиймэл зүлэг бүхий орчин үеийн хөл бөмбөгийн цэнгэлдэх хүрээлэн, Футзалын ордон байгуулснаар олон улсын хэмжээний нэр хүндтэй тэмцээн уралдаан зохион байгуулах нөхцөл боломжийг бүрдүүлсэн билээ.
 
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Манай хөлбөмбөгчид Камбожийн багтай тоглоно   
Үзсэн: 1645 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй