
Коронавируст цар тахлын нөлөөллийн улмаас ажлын байр нь хаагдаж, орлого нь буурсан айл, өрхүүдийг дэмжих хүрээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газраас “Дэм дэмэндээ-2” аяныг эхлүүлсэн. Нийслэл, дүүргийн албан хаагчдын хандиваар эхэлсэн уг аяныг хувийн хэвшлүүд дэмжсээр байна.
Тухайлбал, худалдаа, үйлчилгээний салбарт тэргүүлэгч “АПУ” ХК, “E-mart”, “Номин холдинг”, “БОСА”, “Алтан жолоо”, “Хар хорин” ХХК зорилтод бүлгийн 4000 өрхөд хүнсний багц хүргүүллээ.
Энэ талаар Нийслэлийн засаг даргын орлогч Ж.Сандагсүрэн “Цар тахлын үед дэмжлэг шаардлагатай байгаа өрхүүдэд туслах “Дэм дэмэндээ-2” аяныг нийслэл, дүүргийн албан хаагчид цалингаасаа хандив цуглуулж дэмжсэн. Мөн хувийн хэвшлүүд тэр дундаа хүнс, худалдаа үйлчилгээний тэргүүлэгч компаниуд дэмжиж байгаад талархаж байна. Нийгмийн хариуцлагын хүрээнд өрнүүлж байгаа энэ аянд идэвхтэй оролцохыг нийслэлчүүддээ уриалж байна” гэлээ.
“Дэм дэмэндээ-2” аяны хүрээнд цугласан хүнсний багцыг төрийн аливаа халамж, үйлчилгээнд хамрагддаггүй, цар тахлын энэ үед орлого нь тасалдсан айл, өрхүүдэд олгох зорилт тавин ажиллаж байна.
“Дэм дэмэндээ-2” аяны хүрээнд 4000 өрхөд хүнсний багц хүргэлээ | ||
Үзсэн: 524 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.