![](/uploads/201405/news/thumb/9974c467cb5d9d1503317867a83188a5_x3.jpg)
Өмнөговь аймгийн Гурвантэс сумын Шивээ хүрэнгийн шалган нэвтрүүлэх боомтоор 205 кг үзмэн мана гэх чулууг БНХАУ руу нүүрс тээвэрлэдэг 68-14 ӨМӨ улсын дугаартай хүнд даацын авто машинаар хууль бусаар хилээр гаргахыг завдсан хэрэг энэ сарын 25-ны өдөр гарсан.
Уг хэргийг гэмт хэргийн чанартай гэж үзэн, Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын мөрдөн газрын мөрдөн байцаагч, цагдаагийн дэслэгч М.Намхайлхагва ЭБШ хуульд заасан журмын дагуу шалгаж байгаа бөгөөд аймгийн прокурорын газраас хяналт тавин ажиллаж байгаа аж.
Үзмэн мана чулууг хилээр гаргахыг завдсан хэргийг шалгаж байна | ||
Үзсэн: 1532 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.