![](/uploads/202102/news/thumb/7e1fdc17d049a595191ad1a09aef16a3_x3.jpg)
Токиогийн зуны олимпын наадам болох эсэхийг олимпын бамбарын буухиа эхлэхээс өмнө буюу ирэх гуравдугаар сарын 25-ны дотор шийднэ гэж зохион байгуулах хорооны дарга Ёширо Мори мэдэгдлээ.
Тэрбээр “Бид асуудлыг янз бүрийн хувилбараар судалж байна. Гэхдээ олимпын бамбарт буухиаг эхлүүлэхээс өмнө шийднэ. Олимпын наадмыг цуцлахаар бол бамбарт буухиаг эхлүүлэх хэрэггүй шүү дээ. Тиймээс наана нь энэ асуудлыг шийднэ. Тэр болтол тодорхойгүй асуудал олон байна. Үзэгчид, тэр дундаа хилийн чинадаас ирэх хөгжөөн дэмжигчдийн асуудлыг хэрхэн шийдэх талаар судалж байгаа. Ямартай ч зохион байгуулах хороо ажиллаж байгаа. Олимпын наадмыг цуцлах асуудал яригдаагүй. Гэхдээ бид цар тахал зун гэхэд зогсохгүй хэвээр байна гэж харж байгаа учраас дөхүүлж байгаад шийдвэрээ гаргана. Ойролцоогоор гуравдугаар сард байх болов уу” гэв.
“The Times” сонинд Японы Засгийн газар олимпын наадмыг цуцлах сонирхолтой байгаа талаар мэдээлэл гарч спортын ертөнцийг шуугиулсан юм. Мэдээлэл гарсны дараа ОУОХ-ны Ерөнхийлөгч мэдэгдэл хийж, наадмыг цуцлах ямар ч үндэслэл олж харахгүй байгаагаа илэрхийлсэн юм.
Олимпын наадам энэ оны долдугаар сарын 23-наас наймдугаар сарын 8-ны хооронд болохоор төлөвлөгдөөд байгаа билээ.
Токиогийн олимп болох эсэхийг ирэх гуравдугаар сарын 25-ны дотор шийднэ | ||
Үзсэн: 770 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.