Шууд Chart

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн удирдах хорооны хурал болов

2021-02-04 15:51:42

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлж буй “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн УДИРДАХ ХОРООНЫ ХУРАЛ-ыг цахимаар зохион байгууллаа.
 
Хурлаар тус төслийн 2020 оны үйл ажиллагааны гүйцэтгэлтэй танилцаж 2021 оны үйл ажиллагааны төлөвлөгөө, төсөв, худалдан авах ажиллагааны төлөвлөгөөг баталж Удирдах хорооны гишүүдийн зүгээс цаашид Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах талаар үйл ажиллагааны санал зөвлөмж гаргав.
 
Төслийн удирдах хорооны хурлыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар ахалсан бөгөөд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хүн амын хөгжлийн газрын дарга, Төслийн захирал С.Тунгалагтамир, Хүн амын хөгжлийн газрын Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөгжлийн хэлтсийн дарга С.Рэгзэн нар оролцлоо.
Эх сурвалж: ХНХЯ

“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог хангах, үйлчилгээг сайжруулах төсөл”-ийн удирдах хорооны хурал болов  
Үзсэн: 849 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй