Шууд Chart

МҮОХ үе үеийн Ерөнхийлөгчиддөө хүндэтгэл үзүүллээ

2021-02-04 16:20:22

МҮОХ өнөөдөр үе үеийн Ерөнхийлөгч Ш.Магван, Г.Дашзэвэг, С.Жамц, анхны Ерөнхийлөгч Э.Дарьсүрэнгийн хүү Д.Баатар нарыг түүхт 65 жилийн ойн хүрээнд хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.

Одоогоос 65 жилийн өмнө буюу 1956 оны 2 сарын 6-нд МАХН-ын төв хороо, БНМАУ-ын сайд нарын зөвлөлийн хамтарсан 43/37 тоот тогтоол гарч Монголын Үндэсний Олимпын Хороо 2 сарын 26-нд албан ёсоор байгуулагдсан байна.

Улмаар 1962 онд алтан Москва хотноо хуралдсан Олон улсын олимпын хорооны 59 дүгээр чуулганаар МҮОХ нь олимпын агуу их гэр бүлийн бүрэн эрхт гишүүн болж, “Инсбрук-1964” өвлийн IX олимпын наадам, “Токио-1964” зуны XVIII олимпын наадамд анх удаагаа оролцсон.

Үүнээс хой манай тамирчид өвлийн 14, зуны 13 удаагийн олимпын наадамд оролцож, 25 тамирчин 2 алт, 10 мөнгө, 14 хүрэл медалийг эх орондоо авчирсан байна.

Өнөөдөр МҮОХ-ны 65 жилийн түүхийг харуулсан баримтат киноны зураг авалт эхэлсэн бөгөөд Ш.Магван, Г.Дашзэвэг, С.Жамц, Д.Баатар /Э.Дарьсүрэн агсаны хүү/ нар оролцож, спорт-олимпизмийн хөгжлийн талаар сонирхолтой яриа өрнүүллээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

МҮОХ үе үеийн Ерөнхийлөгчиддөө хүндэтгэл үзүүллээ  
Үзсэн: 1018 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй