Шууд Chart

Багануур дүүргийн сурагч Э.Сарангэрэл “Шилдэг тамирчин хүүхэд”-ээр шалгарчээ

2021-02-04 16:30:18

Багануур дүүргийн “Гүн галуутай” цогцолбор сургуулийн 11-2 ангийн сурагч Э.Сарангэрэл “Шилдэг тамирчин хүүхэд”-ээр шалгарчээ.

Тэрбээр хүндийн өргөлтийн төрлөөр хичээллэдэг бөгөөд дээрх шагналыг тус дүүргийн Засаг дарга С.Даваасүрэн шагналыг гардуулсан байна.  

Нийслэлийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газраас хүүхэд өсвөр үеийнхэн болон үе тэнгийн найз нөхдөө манлайлан өөрийн мэдлэг чадвар, авьяас билэг, хичээл зүтгэлээрээ тэргүүлэн сурлага, урлаг спорт, бүтээлч байдлаараа өндөр амжилт гаргасан хүүхдүүдийг шалгаруулж “Нийслэлийн шилдэг хүүхэд” үйл ажиллагааг зохион байгуулдаг уламжлалтай.

Э.Сарангэрэлийн амжилтыг дурдвал:

-Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс нийлбэр өргөлтөөр 87 кг жинд 102 кг өргөж алтан медаль, өргөмжлөл.

-Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс огцом өргөлтийн төрөлд 87 кг жинд 47 кг өргөж алтан медаль, өргөмжлөл.

-Залуучуудын улсын аварга шалгаруулах тэмцээнээс түлхэлттэй өргөлтийг 87 кг жинд 55кг өргөж алтан медаль, өргөмжлөл хүртжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Багануур дүүргийн сурагч Э.Сарангэрэл “Шилдэг тамирчин хүүхэд”-ээр шалгарчээ  
Үзсэн: 1110 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй