
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх есөн товчоонд эрүүл мэнд, онцгой, цагдаа, мал эмнэлэг, мэргэжлийн хяналтын 81 ажилтан, алба хаагч үүрэг гүйцэтгэж байна.
Өнөөдөр өглөөний 08:00 цаг хүртэлх 24 цагийн хугацаанд товчоодоор орсон 1527, гарсан 2035 нийт 3562 автомашин байгаа юм. Эдгээр тээврийн хэрэгслээр 6986 зорчигч нэвтэрсэн байна. 2020 оны 11 сарын 10-ны өдрөөс хойш товчоод дээр нийт 234,581 автомашины 550,759 иргэнд эрүүл мэндийн хяналт хийлээ.
Нийслэлийн авто тээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор 6986 зорчигч нэвтэрлээ | ||
Үзсэн: 964 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.