Шууд Chart

Олимпизмийн үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхмүүдийг шагналаа

2021-02-05 16:19:01

Монголын Үндэсний Олимпын Хорооны Ерөнхийлөгч Н.Түвшинбаяр Олимпын хөдөлгөөнийг сурталчилан дэлгэрүүлэх, Олимпизмийн үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан эрхмүүдэд МҮОХ-ны одон медалиудыг гардууллаа.

МҮОХ-ны дээд шагнал "Алтан Од" одонгоор "Их үйлсийн эрэлд" группын тэргүүн Ж.Бямбабаатарыг шагналаа.

Мөн Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ж.Баярсайханг "Алтан очир" одон, Монголын жүдо бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Б.Одхүү, 3x3 сагсан бөмбөгийн үндэсний шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч, хөгжил хариуцсан захирал С.Тулга, БТСУХ-ны спортын ордон хариуцсан менежер Г.Нямдорж нарт "Олимпын алдар" одонгоор шагналаа.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Олимпизмийн үйлсэд үнэтэй хувь нэмрээ оруулсан эрхмүүдийг шагналаа  
Үзсэн: 1049 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй