![](/uploads/202102/news/thumb/e8642528f00de9f02a2e900a1e296021_x3.jpg)
Арабын Нэгдсэн Эмират Улсын нийслэл Дубай хотноо зохион байгуулагдсан “PUBG Mobile” ДАШТ-д Монгол залуусын бүрдсэн “Zeus Esport” баг гуравдугаар байр эзэлж 100 мянган ам.доллараар шагнуулсан билээ. Тэгвэл тэдний энэхүү шагналын 40 хувийг татварт суутгаж авахаар болоод байв.
Тэгвэл Монгол Улсын Татварын албанаас "Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 19.1.1.урлаг, спортын тэмцээний шагнал, наадмын бай шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод албан татвар ногдуулах орлогыг тухайн орлогын дүнд таван хувиар татвар төлнө гэж заасан байдаг. Тухайн шагнал авч байгаа улстай манай улс давхар татварын гэрээтэй бол давхардуулан татвар ногдуулахгүй байх зохицуулалт бий. АНЭУ-тай Монгол Улс давхар татварын гэрээгүй юм. Хүүхэд, залуучууд уралдаан тэмцээнд амжилттай оролцож, шагналын орлого олсон бол тухайн орлогын таван хувийг татвар болгон өгч, улс орныхоо хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулдаг" хэмээн тайлбарлав.
Монгол Улсын “Zeus Esport” баг гуравдугаар байранд орж, Монголын Esport-ийн түүхэн дэх хамгийн өндөр шагналын санг хүртлээ.
“Zeus Esport” багийн шагналын сангаас 40 биш таван хувийн татвар авна | ||
Үзсэн: 700 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.