Шууд Chart

Парламентын судалгааны хүрээлэнгээс “Бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа

2021-02-05 16:43:56

Улсын Их Хурлын Тамгын газрын Парламентын судалгааны хүрээлэнгээс өнөөдөр (2021.02.05) “Бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Парламентын судалгааны хүрээлэнгээс Улсын Их Хурлын Тамгын газрын ажилтнуудын мэргэжлийн хөгжлийг дэмжих цуврал сургалтуудыг зохион байгуулж байгаа бөгөөд энэ удаагийн сургалтад Улсын Их Хурлын Тамгын газрын Хяналт шалгалт, үнэлгээний газрын ажилтнууд хамрагдав.

Уг сургалтад Удирдлагын академийн Бодлого, улс төр судлалын тэнхимийн ахлах багш Ё.Батсүх оролцож, “Бодлогын хэрэгжилт ба үр дүн”, “Бодлогын үр дүнд нөлөөлөх хүчин зүйлс” сэдвийн хүрээнд мэдээлэл өгч, сургалт явууллаа.


Парламентын судалгааны хүрээлэнгээс “Бодлогын хяналт-шинжилгээ, үнэлгээ” сэдэвт сургалтыг зохион байгууллаа  
Үзсэн: 730 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй