Шууд Chart

Сонины онцлох мэдээний тойм

2014-05-02 10:19:59

Уншигч та бүхэндээ тавдугаар сарын 2-ны өдөр тутмын сонинуудын онцлох мэдээллийн тоймыг хүргэж байна.

“Өнөөдөр” сонины энэ өдрийн дугаараас “Б.Бямбасайхан: Улсаа цаашид хөгжүүлж, хүчирхэг болгохын тулд эдийн засгаа л сайжруулах ёстой”, “Шинэ төмөр зам тавих хүсэл ба шинэчлэлийн тэргүүний хясал”, “15 тарвага нэмж нутагшуулжээ”, “Ч.Уртнасан: Долоо хоногт 70-80 хүн бүртгэгдэж байна”, “Д.Эрдэнэбат: Амгийн газар тариалангийн бүс нутгийг тогтоосон” гэсэн мэдээллийг онцлож байна.
 
“Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаарт “Бодлого нь зөв бол зуу байтугай зургаахан хоногт босно”, “Р.Амаржаргал: Хөрөнгө оруулагчид, ажил хэргийн мэдлэгтэй сайд нарыг хүсч байна”, “Залуучуудын соёлын төвийг хоёр тэрбумаар засварлажээ”, “Үрүмчид тэсрэх бөмбөг дэлбэлсний улмаас хүний амь эрсджээ” зэрэг мэдээлэл, сурвалжлагууд оржээ.
 
“Зууны мэдээ” сонины өнөөдрийн дугаарт “Хэвлэлийн эрх чөлөө 11 байраар урагшилжээ”, “Д.Оюунгэрэл: Баянзүрхийн товчооноос Яармагийн гүүр хүрэх замыг наймдугаар сард дуусна”, “Урамшуулаад ч урагшилдаггүй үйлдвэржилт” зэрэг сурвалжлага, мэдээ болон ярилцлагыг онцлож байна.
 
“Монголын үнэн” сонинд нийтлэгдсэн “АН ерөнхийлөгчийн санаачилсан “Ухаалаг төр”-өөс татгалзлаа”, “68 автомашиныг улсын орлого болгожээ”, “Ц.Сосорбарам: Нийслэлчүүд гурван жилийн дараа ундны хомсдолд орно” зэрэг нийтлэл, сурвалжлага, мэдээллийг онцлов.
 
“Өглөөний сонин"-ы өнөөдрийн дугаарт “Д.Баярмаа: Манай улс дэлхийн хэмжээнд татварын тааламжтай улс орон гэж үнэлэгддэг”, “Тайландын сөрөг хүчин сонгууль явуулахыг эсэргүүцэж байна”, “Үндэсний соёл амралтын хүрээлэн үүдээ нээлээ” зэрэг ярилцлагыг онцлож байна.
 
“Улс төрийн тойм” сониноос “Монголын урлагийг доромжилсон хошин шогийнхонд хариуцлага тооцъё”, “Н.Чанцал: Угтаалцайдмаас минь Монголын бахархалт хүмүүс бүтээлтэйгээ төрсөн”, “Тариаланг самарсан Ч.Пэрэнлэй Атрын гуравдугаар аяыг ч самарсан уу” зэрэг сурвалжлага, мэдээлэл, ярилцлагыг уншиж болно.
 
“Үндэсний шуудан” сониноос “Эрх баригчид Ерөнхийлөгчид итгэсэнгүй”, “Нурууны булчингийн чангарал хэтэрвэл ясанд суулт үүсдэг”, “Шигшээ тоглолтод Мадридын багууд шалгарав”, “Уран уншлагын анхдугаар уралдаан боллоо”, “Э.Анхбаяр Г.Свиридовын нэрэмжит уралдаанд дэд байр эзэлжээ” нэртэй мэдээ, ярилцлагыг уншиж болно.
 
 
Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Сонины онцлох мэдээний тойм   
Үзсэн: 1823 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй