![](/uploads/202102/news/thumb/d58490f117fa2e0be77c116107a3c8c3_x3.jpg)
Хойд Европын олон улсын кино наадмын уралдаант хэсэгт Монголын уран сайхны хоёр кино шалгарч, шагналын төлөө өрсөлдөнө.
Их Британи Улсын Лондон хотноо ирэх гуравдугаар сарын 20-27-ны өдрүүдэд болох уг наадамд Б.Отгонзориг найруулагчийн "Эмэгтэй”, Э.Ган-Очир найруулагчийн "Дурсаж яваарай" гэсэн бүтээл өрсөлдөж буй.
Дэлгэцийн энэ хоёр бүтээл өнгөрсөн оны есдүгээр сард Их Британийн Олон улсын кино наадамд амжилттай оролцож байсан билээ. Тодруулбал, “Дурсаж яваарай” уран сайхны кино "Шилдэг найруулагч"-ийн шагнал хүртэж байсан бол “Эмэгтэй” кино дөрвөн ч төрөлд нэр дэвшиж байв.
Энэ удаа “Эмэгтэй” уран сайхны киноны уран бүтээлчид гурав, “Дурсаж яваарай” кино хоёр төрөлд тус тус нэр дэвшээд байгаа ажээ.
Бодит түүхэн үйл явдлаас сэдэвлэсэн “Дурсаж яваарай” киноны зохиолыг М.Хангал, Д.Цэвээндулам нар бичиж, Э.Ган-Очир найруулсан юм.
Солонгосын нэртэй жүжигчин Ан Жи Мүнийн тоглосон "Choi Hainzan" фильм продакшны анхны уран бүтээл “Эмэгтэй” кино нь өнгөрсөн оны зун онлайнаар нээлтээ хийсэн билээ.
"Эмэгтэй”, "Дурсаж яваарай" кинонууд Хойд Европын олон улсын кино наадамд өрсөлдөж байна | ||
Үзсэн: 926 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.