Шууд Chart

"Бээжин-2022” өвлийн олимпын соёлыг түгээх арга хэмжээний ёслол үргэлжилж байна

2021-02-07 13:26:40

"Бээжин-2022” өвлийн олимпын соёлыг дэлхийд түгээх арга хэмжээний нээлтийн ёслол Бээжингийн өвлийн олимп, паралимпын үзэсгэлэнгийн төвд зохиогдов.

Үүнийг Бээжингийн өвлийн олимпыг зохион байгуулах хороо, Хятадын Соёл, Аялал жуулчлалын яам хамтран албан ёсоор эхэлснийг зарлалаа.

"2022 Бээжингийн олимпын соёлыг дэлхийд түгээх" арга хэмжээ нь Парис дахь Хятадын Соёлын төв, Берлин дэх Хятадын Соёлын төв, Афин дахь Хятадын Соёлын төв, Гаага дахь Хятадын Соёлын төв, Токио дахь Хятадын Соёлын төв, Сөүл дэх Хятадын соёлын төв, Цюрих дэх Хятадын аялал жуулчлалын газар, Гадаад дахь Хятадын соёлын төвүүд болон гадаадад салбартай Хятадын аялал жуулчлалын газруудтай хамтран "Өвлийн олимпын цонх" ажиллуулах, "Үүлэн өвлийн олимп" төсөл хэрэгжүүлэх зэргээр Канадын Торонто, Австралийн Сидней, ОХУ-ын Санкт-Петербург, Туркийн Истанбул зэрэг дэлхийн 49 орны 54 хотод шат дараалалтайгаар Бээжингийн 2022 оны өвлийн олимп, паралимпийн бэлтгэл ажлын явцыг танилцуулах аж.

Тус арга хэмжээ нь өнгөрсөн нэгдүгээр сараас 2022 оны зургаадугаар сар хүртэл үргэлжлэх бөгөөд Өвлийн олимпын наадмын талбайн бүтээн байгуулалт, тогтвортой хөгжил, соёлын солилцоо зэрэг онцлох ажлуудыг бүрэн танилцуулж, Хятадын цас мөсний соёл, Цагаан хэрмийн соёл, Хаврын баярын соёлыг олон улсад сурталчлах зорилготой юм.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Бээжин-2022” өвлийн олимпын соёлыг түгээх арга хэмжээний ёслол үргэлжилж байна  
Үзсэн: 968 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй