Шууд Chart

“Монголын радио”-гийн 80 насны ойн тоглолт боллоо

2014-05-02 10:33:27

1931 оны тавдугаар сарын 1-ний өдөр Засгийн газрын барилга, ардын цэнгэлдэх хүрээлэн, “Ленин” клубийн үүд зэрэг газар радио цагаан хоолой байрлуулж оройн 19:00 цагаас тусгай программаар монгол, орос, хятад хэл дээр аялгуу бүхий дуу хөгжим, утга бүхий илтгэлүүдийг хийж өнгөрөөсөн нь өргөн олон түмэнд зориулж хийсэн Монголын радиогийн анхны томоохон нэвтрүүлгийн нэг байлаа. 

Иймдээ ч энэ жил 80 насныхаа ойг тэмдэглэж байгаа “Монголын радио”-гийн уран бүтээлчид өчигдөр сонсогч олонтойгоо “Улаанбаатар палас”-ын концертын их танхимд 19:00 цагт хуран цуглацгааж дуу хууртай нэгэн оройг өнгөрүүллээ.

Энэ үеэр Монголын радио гэх их айлд бие сэтгэл, оюун ухаанаа зориулсан олон олон уран бүтээлчдээ дурсан санагалзлаа.
Эдгээр уран бүтээлчдийнхээ тэрлэсэн сонсогч олны чихэнд уяатай, амны уншлага мэт болсон дуунуудыг эгшиглүүлсэн нь үзэгч олонд бага насных нь дурсамжийг сэдрээж нэгийг бодогдуулсан биз ээ. Тухайлбал, Данзангийн Нямаагийн шүлгээр бүтсэн "Амьдралаа би чамд хайртай" дууг бид бүхэн хэдийнээ дуучин МУГЖ Э.Бүрнээбаярын дуулснаар мэддэг, сонсдог болоод 30 гаруй жилийн ардаа орхижээ.
 
Мөн МУГЖ С.Батсүхийн дуулснаар үзэгч, сонсогч олны хүртээл болсон “Зөөлөн зөөлөн замбуулин”, СТА Д.Бурмаа “Хөөрхөн хүүхэн болж уу би”, СТА П.Жимсээ “Таван эрдэнэ”, МУГЖ Өлзий-Орших “Цэргийн бодол” гэх зэрэг олон уран бүтээлчид энэ оройн цэнгүүнд дуу хуураа өргөсөн сайхан тоглолт боллоо. 

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Монголын радио”-гийн 80 насны ойн тоглолт боллоо   
Үзсэн: 1717 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй