
Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна.
2021 оны 02 дугаар сарын 07-ны 20 цагаас 02 дугаар сарын 08-ны 20 цаг
хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ
Хур тунадас: Бүх нутгаар солигдмол үүлтэй. Цас орохгүй.
Салхи: Ихэнх нутгаар баруунаас секундэд 5-10 метр, Алтайн салбар уулсаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.
Агаарын температур: Шөнөдөө Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Ерөө, Хэрлэн, Халх голын хөндийгөөр 29-34 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Орхон, Сэлэнгэ, Хараа, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 23-28 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон цас багатай, энгэр ээвэр газраар 9-14 хэм, бусад нутгаар 17-22 хэм хүйтэн, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр 18-23 хэм, Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр, Ерөө, Халх голын хөндий болон Дарьгангын тал нутгаар 11-16 хэм хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар 4 хэм дулаанаас 1 хэм хүйтэн, бусад нутгаар 4-9 хэм хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 26-28 хэм, бусад хэсгээр 18-20 хэм, өдөртөө 4-6 хэм хүйтэн байна.
БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө 24-26 хэм, өдөртөө 5-7 хэм хүйтэн байна.
2021 оны 02 дугаар сарын 09-нөөс 02 дугаар сарын 13-ныг
хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв
9-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 10-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хэсэг болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи 9-нд Алтайн салбар уулсаар, 10-нд нутгийн зарим газраар, 11, 12-нд нутгийн зүүн хэсгээр секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Тэс, Байдраг голын хөндийгөөр шөнөдөө 27-32 хэм, өдөртөө 16-21 хэм, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Орхон, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 20-25 хэм, өдөртөө 7-12 хэм, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн өмнөд хэсэг болон цас багатай энгэр ээвэр газраар шөнөдөө 8-13 хэм хүйтэн, өдөртөө 3-8 хэм дулаан, бусад нутгаар шөнөдөө 13-18 хэм, өдөртөө 1-6 хэм хүйтэн байна. 10-нд нутгийн баруун хэсгээр, 11-нээс ихэнх нутгаар хүйтний эрч чангарна.
Өнөө, маргаашдаа ихэнх нутгаар цаг агаар тогтуун байна | ||
Үзсэн: 665 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.