Шууд Chart

6000 гаруй хүн цуглаанд оролцлоо

2014-05-02 10:37:40

МҮЭХ-ноос зохион байгуулсан “Хөгжил эв нэгдэл” кампанит ажлын хүрээнд “Иргэд хөдөлмөрчдийн нийгмийн баталгааны төлөө” эв нэгдлийн цуглаан өчигдөр Чингисийн талбайд болов. Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар нар хүрэлцэн иржээ.

Цуглаанд оролцогчид нийгэм, эдийн засгийн төлөв байдал хүндрэлтэй, иргэдийн цалин орлогын худалдан авах чадвар мэдэгдэхүйц буурч байгаад дүгнэлт хийж, хууль эрх зүйн хүрээнд шийдэх олон ажил байгааг онцлосон юм.

Мөн 10 гаруй зүйл бүхий саналыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятавт гардуулав. УИХ-д хүргүүлэхээ МҮЭХ-ны ерөнхийлөгч Х.Амгаланбаатар илэрхийлсэн.

Цуглаанд МҮЭ-ийн холбооны удирдлага, ажилтнууд, мэргэжил үйлдвэрлэлийн 14 Үйлдэрчний эвлэлийн холбоод, харьяа байгууллага, гишүүд, идэвхтэн сонгуультнууд, ахмад, эмэгтэйчүүд, залуучууд, иргэдийн төлөөлөл 6000 гаруй хүн оролцлоо.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

6000 гаруй хүн цуглаанд оролцлоо  
Үзсэн: 873 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй