Шууд Chart

Саудын Араб Улсад бүлэг этгээдийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ

2021-02-08 12:06:12

Саудын Араб Улсад 32 хүний бүрэлдэхүүнтэй бүлгийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилсан талаар тус улсын хэвлэл мэдээллийн агентлагаас мэдээлжээ.

Баривчлагдсан этгээдүүд нийт дүнгээрээ 11,59 тэрбум риал буюу ойролцоогоор 3,09 тэрбум ам.долларын хэрэгт холбогдсон байна. Уг хэрэгт буруутгагдсан этгээдүүдийн дунд хээл хахууль авсан байж болзошгүй банкны ажилтнууд, мөн зэвсэгт хүчин, цагдаагийн албан хаагчид багтжээ.

Эх үүсвэр нь тодорхойгүй хөрөнгийг гэмт этгээдүүдийн дансанд мөнгөн урамшуулал хэлбэрээр байршуулан тус улсаас гарахад оролцсон хэрэгт банкны ажилтнуудыг сэжиглэсэн байна.

Тус улсын Авлигатай тэмцэх газраас баривчлагдсан этгээдүүдийн дунд гадаадын иргэд байгаа талаар мэдээлсэн байна. Баривчлагдсан хэд хэдэн хүнийг ашиг олох, бусдыг залилан мэхлэх зорилгоор албан тушаалын байдлаа урвуулан ашигласан хэрэгт буруутгажээ.


Саудын Араб Улсад бүлэг этгээдийг авлигын хэрэгт холбогдуулан баривчилжээ  
Үзсэн: 648 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй