Шууд Chart

“Алтан бүрээ” цэргийн хөгжмийн их наадам болно

2021-02-08 18:20:07

Зэвсэгт хүчний 100 жилийн ойг угтаж Зэвсэгт хүчний Жанжин штабаас хэд хэдэн бүтээлч ажил, арга хэмжээг зохион байгуулах гэж байгаагийн нэг нь “Алтан бүрээ” цэргийн хөгжмийн их наадам юм.

Уг наадам ирэх гуравдугаар сард зохион байгуулахаар байсан ч цар тахлын нөхцөл байдлаас үүдээд зургаадугаар сар хүртэл хойшлогджээ.

Тодруулбал зургаадугаар сарын 1-нээс 20-ны хооронд нэгдсэн бэлтгэлийг эрчимтэй явуулж, Сүхбаатарын талбайгаас олон нийтэд хүргэх аж.

Түүнээс өмнө бүсчилсэн цэргийн хүрээд дотооддоо бэлтгэлээ явуулах учиртай гэнэ. Тус арга хэмжээг Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штаб, Нийслэлийн ЗДТГ, Зэвсэгт хүчний Цэргийн хөгжмийн албанаас хамтран зохион байгуулахаар болжээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтан бүрээ” цэргийн хөгжмийн их наадам болно  
Үзсэн: 508 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй