Залуу үеийг цэрэг, эх оронч үзлээр хүмүүжүүлэх, улс түмний найрамдал, энх тайван, эв нэгдлийн үзэл санааг түгээн дэлгэрүүлэх, Монгол Улсын Дорнод аймаг, домогт Халхын гол нутгийн нэрээр нэрлэгдэх урлагийн шилдэг бүтээл туурвих явдлыг хөхиүлэн дэмжих зорилгоор Халхын голын тулалдааны түүхт ялалтын 75 жилийн ойг тохиолдуулан “Халхын голын ялалтын цом-2014” яруу найргийн бүтээлийн үндэсний хэмжээний наадмыг Монголын Зэвсэгт хүчний өдөр буюу 3-р сарын 18-наас эхлэн нийт зохиолч, яруу найрагчдын дунд зарлаж байна.
Наадамд бүтээлээ ирүүлэх эцсийн хугацаа: 2014 оны 5 дугаар сарын 18 бөгөөд ирүүлэх бүтээлд тавигдах шаардлага нь цэрэг, эх орны сэдвээр шинээр бичигдсэн байх ба урьд өмнө хэвлэгдэж нийтлэгдээгүй, Arial Mon 12 үсгээр 200 мөр хүртэл хэмжээтэй, шүлэг, дууль, бэсрэг найраглалын хэлбэрээр байж болно.
Зохиолч яруу найрагчид бүтээлээ цахим хэлбэрээр ирүүлсэн бол наадмын дүн гарахаас өмнө өөрийн гарын үсгээр баталгаажуулсан цаасан хэлбэрээр дахин ирүүлэх шаардлагатай. Уг бүтээлийн эхийг зохиогчид буцаахгүй.
Уралдааныг ССАЖЯам, БХЯам, МЗЭвлэл, Дорнод аймгийн ЗДТГазар, Утга зохиолын нэгдлийн хамтарсан шүүгчдийн зөвлөл эрхлэн явуулж дүнг 2014 оны 06 дугаар сарын 18-ны дотор гаргаж нийтэд мэдээлнэ. Уралдааны эхний шатанд бүтээлээ ирүүлсэн оролцогчдоос шилдэг 25 яруу найрагчийг сонгон дараагийн шатны шалгаруулалтад оролцуулна.
Уралдаанд ирүүлэх бүтээлийг Дорнод аймгийн Төв Номын сан. “Халхын голын ялалтын цом-2014” наадмын бүтээлийг хүлээн авах комисс. Соня-д гэсэн хаягаар хүлээн авна.
Харилцах утас: 99585783. 99578042
Уралдаанд тэргүүлсэн яруу найргийн нэг бүтээлийг Дорнод аймгийн Засаг даргын нэрэмжит “Халхын голын ялалтын цом”, дурсгалын зүйл, 3.000.000 төгрөгөөр шагнана.
Дэд байр /нэг/ өргөмжлөл дурсгалын зүйл, 1.000.000 төгрөг
Гутгаар байр /нэг/ өргөмжлөл, дурсгалын зүйл, 500.000 төгрөг
Тусгай шагнал /долоо/ дурсгалын зүйл, тус бүр 300.000 төгрөг
Яруу найргийн наадамд оролцож шалгарсан зохиолч, яруу найрагчдыг БХЯамнаас зохион байгуулж Дорнод аймаг, Халхын голын домогт нутгаар хийх тойрон аялалд оролцуулж уншигч олон түмэнтэйгээ уулзалт хийх, уран бүтээлээ сурталчлах боломжоор хангана.
Наадамд оролцсон шилдэг бүтээлүүдийг эмхэтгэн орос хэл дээр хөрвүүлж Халхын голын түүхт ялалтын 75 жилийн ойд зориулан ССАЖЯамнаас эрхлэн монгол, орос хэл дээр гаргах цэрэг, эх орны сэдэвт яруу найргийн номд хэвлэн нийтэлнэ.
Нийт яруу найрагч, зохиолчдыг наадамд оролцохыг урьж байна.
Монгол Улсын
ССАЖЯам БХЯам
Дорнод аймгийн ЗДТГазар Монголын Зохиолчдын Эвлэл
Дорнод аймгийн Утга зохиолын нэгдэл
“Халх голын ялалтын цом-2014” яруу найргийн наадам болно | ||
Үзсэн: 1600 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.