Шууд Chart

Кызылд Тува шатрын тэмцээн үргэлжилж байна

2021-02-10 15:17:01

Уламжлалт Цагаан сарын баярын өмнө ОХУ-ын Тувагийн Кызылд Тува шатрын тэмцээн хоёр дахь үргэлжилж байна.

Тувад Хол шыдыраа, Буга шыдыраа гэсэн хоёр төрлийн шатартай. Хол шыдыраа нь Энэтхэгийн сонгодог шатартай төстэй, зарим нүүдэл нь л өөр аж. Тодруулбал, дайн байлдаан хийж, газар нутаг эзлэх дүрэмтэй юм байна.

Харин Буга шыдыраа нь тулаан гэхээсээ илүү ан агнууртай ижил. Сүүлийн үед мартагдсан уламжлалт энэ шатрыг энэ жил Цагаан сараас эхлэн сэргээх их ажил эхэлжээ.

Тувагийн шатрын холбооны гишүүн Владимир Бузыкаев “Манай шатар тувачуудын ан агнуур гэх мэт аж ахуйг маш сайн тодотгон гаргаж өгдөг. ЗХУ-ын үед Буга шыдырааг алс хөдөө аймагт л хааяа нэг хардаг байсан бол одоо сургууль, цэцэрлэгт заадаг болсон. Бид улам хөгжүүлэх болно” гэж ярьсан байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Кызылд Тува шатрын тэмцээн үргэлжилж байна  
Үзсэн: 908 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй