Шууд Chart

Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна

2014-05-02 13:46:06

Хоногийн хугацаанд нийслэлийн Онцгой байдлын газарт ирсэн гал түймрийн дуудлагыг ангилвал байшин шатсан гурав, хөрсний өвс, хог шатсан таван дуудлага ирсэн байна. Дүүргээр нь авч үзвэл, Баянгол дүүрэгт нэг, Баянзүрх дүүрэгт хоёр, Сүхбаатар дүүрэгт нэг, Сонгинохайрхан дүүрэгт гурав, Хан-Уул дүүрэгт нэг удаа гал түймэр гарчээ. Нийт дуудлагын 62.5 хувийг хог, хөрсний өвс шатсан дуудлага эзлэж байна.

Нийслэлийн хэмжээнд зуслангийн чиглэлд хог, хөрсний өвс шатсан дуудлага сүүлийн өдрүүдэд эрс нэмэгдэж байгаа. Ялангуяа амралтын өдрүүдэд нийт дуудлагын 80 гаруй хувийг эзэлдэг. Иймд иргэд орчны галын аюулгүй байдлыг сахиж, анхаарал болгоомжтой, сэрэмжтэй байхыг онцгойлон сэрэмжлүүлж байна.
 
 2014.05.01-ний хоногийн хугацаанд обьектын гал түймрийн долоо, гал түймрийн зөрчлийн нэг, ахуйн ослын нэг дуудлагаар нийслэлийн Аврах анги, харьяа дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал унтраах ангийн бүрэлдэхүүн шуурхай арга хэмжээ авч ажилласан байна.
 
Обьектын түймэр:
 
    Баянгол дүүргийн 20 дугаар хороо, ДЦС-4 ТӨХК-ний урд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 12:12 цагт өгснөөр Аврах гал унтраах 18 дугаар ангийн тасгийг гаргахад 6х4 метрийн хэмжээтэй сендвичин байшин шатаж байсныг унтраасан.
 
    Хан-Уул дүүргийн наймдугаар хороо, Сонсголонгийн хоёрдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 14:19 цагт өгснөөр Аврах гал унтраах 30 дугаар ангийн тасгийг гаргахад 10х11 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.
 
    Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 7Б байрны дөрөвдүгээр орцонд гал гарч байна гэсэн дуудлагыг 16:32 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад иргэн уг байрны суурийн давхарт хог шатаж байсныг иргэд унтраасан байсан.
 
    Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчний гуравдугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 17:18 цагт өгснөөр Аврах гал унтраах 26 дугаар ангийн тасгийг гаргахад 8х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.
 
    Сонгинохайрхан дүүргийн долоодугаар хороо, Баянхошууны тойрог дээр хог шатаж байна гэсэн дуудлагыг 18:35 цагт өгснөөр Аврах гал унтраах 29 дүгээр ангийн тасгийг гаргаж унтраасан.
 
   Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн задгайд хөрсний өвс шатаж байна гэсэн дуудлагыг 18:54 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргахад эзэнгүй хашаанд 0.5 га талбайн хөрсний өвс шатаж байсныг унтраасан.
 
   Баянзүрх дүүргийн есдүгээр хороо, Шар хадны 30 дугаар гудамжинд хог шатаж байна гэсэн дуудлагыг 22:02 цагт өгснөөр Аврах гал унтраах 63 дугаар ангийн тасгийг гаргаж унтраасан.
 
   Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо, 102 дугаар сургуулийн хашаанд хог шатаж байна гэсэн дуудлагыг 00:25 цагт өгснөөр Аврах гал унтраах 34 дүгээр ангийн тасгийг гаргаж унтраасан.
Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Нийслэлийн Онцгой байдлын газраас сэрэмжлүүлж байна   
Үзсэн: 1758 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй