![](/uploads/201405/news/thumb/66b8b686c51b3e1b92cc8cf78f5963b9_x3.jpg)
Үндэсний сурын харвааг хөгжүүлэх Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг үндэслэн Сэлэнгэ аймаг үндэсний сурын харвааг хөгжүүлэх хөтөлбөртэй болжээ.
Хөтөлбөрийг үндэсний уламжлалт сурын харвааг орон нутгийн биеийн тамирын байгууллага, ЕБС, үндэсний спортын холбоодын ажлын уялдаа холбоог сайжруулах, нэгдсэн удирдлага зохион байгуулалтад оруулах, хүүхэд залуучуудад сурын харвааны арга барилыг эзэмшүүлэх, зааж сургах, харваачдыг бэлтгэх, нум сумын үйлдвэрлэлийг дэмжих, орон нутагт монгол төрийн ёсны үндэсний сурын харвааг аймгийн брэнд бүтээгдэхүүн болгон хөгжүүлэх үүднээс боловсруулан гаргажээ.
Монголчуудын уламжлалт үндэсний сурын харвааг аймгийн хэмжээнд хөгжүүлж, бүх нийтийг жигд хамруулан, өсвөр залуу үеийнхэнд өвлүүлж, хүн амын бие бялдрыг чийрэгжүүлэх, материаллаг баазыг бэхжүүлэх, мэдээлэл сурталчилгааг тогтмолжуулан үндэсний сурын харваагаар хичээллэх таатай орчныг бүрдүүлэхэд тус хөтөлбөрийн зорилго чиглэгджээ.
Сэлэнгэ аймаг сурын харвааг хөгжүүлнэ | ||
Үзсэн: 1435 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.