Тайландын Үндэсний ассамблейн Доод танхимын сонгуулийг ирэх долоодугаар сарын 20-ны өдөр дахин явуулахаар болсныг сонгуулийн хорооны нарийн бичгийн дарга Пүчүн Нутравон мэдэгдлээ.
Синүварта үндэсний ассамблейг тараана гэж өнгөрсөн оны 12 дугаар сарын 9-нд мэдэгдээд байсан юм. Харин өнгөрсөн хоёрдугаар сарын 2-ны өдөр Тайландын Үндэсний ассамблейн Доод танхимын сонгууль хийх үеэр, Тайландын хамгийн том сөрөг хүчин болох Ардчилсан намын эсэргүүцэлтэй тулгарсан. Ингээд сонгуулийн бүртгэл, санал өгөх ажлыг Засгийн газрын эсрэг сүр үзүүлэн эсэргүүцэж байв. Өмнөд нутгийн найман мужийн сонгуулийн тойрогт нэр дэвшигчгүй байсан бөгөөд санал хурааж дуусаагүй байсан юм. Ингээд гуравдугаар сарын 21-нд Үндсэн хуулийн цэц уг сонгуулийг хүчингүй гэж үзэв.
Тайланд дахин сонгууль явуулна | ||
Үзсэн: 1432 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.