Шууд Chart

Төмс, хүнсний ногооны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ

2014-05-02 14:15:11

Дөрөвдүгээр сарын 30-ны байдлаар хүнсний гол нэрийн барааны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад 5.4 хувь, өмнөх долоо хоногийнхтой харьцуулахад 1.6 хувиар өссөн байв.

Махны дундаж үнэ: Хонины ястай махны үнэ өмнөх сарынхаас 11.7 хувь, үхрийн цул мах 7.0 хувь, адууны мах 3.8 хувь, үхрийн ястай мах 2.2 хувь, ямааны мах 1.0 хувиар өссөн байна.
 
Өмнөх долоо хоногийнхоос үхрийн ястай махны үнэ 4.6 хувь, хонины ястай мах 4.0 хувь, ямааны мах 3.9 хувь, адууны мах 3.7 хувь, үхрийн цул махны үнэ  1.6 хувиар өссөн байна.
 
Нэг  кг хонины /ястай/ мах дунджаар 7865 төгрөг, үхрийн /ястай/ мах 8610 төгрөг, үхрийн цул мах 10670 төгрөг, адууны мах 6795 төгрөг, ямааны мах 5780 төгрөгийн үнэтэй байв.
 
Гурилын үнэ: Дээдийн дээд зэргийн савласан гурилын үнэ өмнөх сарынхаас 3.9 хувь, өмнөх долоо хоногийнхоос 2.4 хувиар буурч, дээд зэргийн савласан гурил өмнөх сарынхаас өөрчлөлтгүй, өмнөх долоо хоногийнхоос 0.4 хувиар өссөн байна. Нэгдүгээр зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 11.7 хувь, өмнөх долоо хоногийнхоос 4.2 хувиар өсч, хоёрдугаар зэргийн гурилын үнэ өмнөх сарынхаас 5.0 хувь, өмнөх долоо хоногийнхоос 2.5 хувиар өссөн байна.
                       
Будаа, элсэн чихрийн дундаж үнэ: Цагаан будааны үнэ өмнөх  сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос 0.2 хувиар буурсан бол элсэн чихэр өмнөх сарынхаас 0.3 хувиар өсч, өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.
 
Төмс, хүнсний ногооны дундаж үнэ: Төмс, хүнсний ногооны үнийг өмнөх сарын дундаж үнэтэй харьцуулахад сонгины үнэ 0.4 хувь, луувангийн үнэ 3.7 хувиар буурч, төмсний үнэ 0.5 хувь, байцааны үнэ 3.9 хувь, манжингийн үнэ 2.5 хувиар өссөн байна.   
 
Өмнөх долоо хоногийнхоос төмсний үнэ өөрчлөлтгүй, байцаа, лууван, сонгины үнэ 0.4 хувь, манжингийн үнэ 0.3 хувиар буурсан байна.
 
Сүү, өндөг, ургамлын болон цөцгийн тосны дундаж үнэ: Өмнөх сарынхаас савласан /1 литрийн/ сүүний үнэ 9.4 хувь, “Элекстер” /0.5 л/ савласан сүүний үнэ 26.6 хувиар өсч, задгай сүүний үнэ 2.3 хувиар буурсан, өмнөх долоо хоногийнхоос “Элекстер” /0.5 л/ савласан сүү 0.4 хувиар өсч, савласан /1 литрийн/ сүүний, задгай сүүний үнэ өөрчлөлтгүй байна.
 
Ургамлын тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос 0.6 хувиар буурч, өндөгний үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос 1.2 хувиар буурч, харин цөцгийн тосны үнэ өмнөх сарынхаас болон өмнөх долоо хоногийнхоос өөрчлөлтгүй байна.


 

 

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

Төмс, хүнсний ногооны үнэ өссөн үзүүлэлттэй гарчээ  
Үзсэн: 1894 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй