Их Британийн хөрөг барималчдын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Face-2014” наадмын эцсийн шатанд монгол залуу шалгаран үлджээ.
Тодруулбал, Италийн Флоренцийн гэгээн Принцийн уран зургийн сургуульд соёлын бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр мэргэжил дээшлүүлж буй Б.Баясгалан уг тэмцээний гуравдугаар шатыг амжилттай давж финалд шалгарчээ.
Түүний бүтээлүүд хүний дотоод мөн чанар, сэтгэл хөдлөлийн нуугдмал хөг аялгууг илэрхийлж гаргадаг нь уран бүтээлчийн соёл урлагийн сэтгэл судлаач мэргэшилтэй нягт уялдаа холбоотой гэж урлаг сонирхогчид дүгнэдэг байна.
Энэхүү олон улсын наадамд оролцож буй шилдэг оролцогчдын бүтээлийг энэ сарын 12-17-ны өдрүүдэд Лондон хотын “Sladmore Contemporary Gallery”-д дэлгэн тавьж үзэгчдэд сонирхуулах гэнэ.
Монгол залуугийн бүтээл шилдгүүд дунд шалгарчээ | ||
Үзсэн: 1661 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.