![](/uploads/201405/news/thumb/65464ef78b41b513d90071cda22ff17e_x3.gif)
Нийслэлийн Засаг даргын захирамжаар нийслэлийн нутаг дэвсгэрт түгээмэл тархацтай ашигт малтмалын нөөцөөс элснээс бусад нөөц ашиглаж буй аж ахуйн нэгжүүд өөрсдийн хөрөнгөөр технологийн хатуу хучилттай автозам, ложистикийн төв байгуулах хүртэл олборлох, нийслэлийн нутаг дэвсгэрээр тээвэрлэлт хийхийг түр хориглосон.
Харин Монгол Улсын Засгийн газар Япон Улсын Засгийн газар хооронд байгуулсан гэрээний дагуу Улаанбаатар хотын ундны усны эх үүсвэрийг нэмэгдүүлэх зорилгоор олон улсын хамтын ажиллагааны байгууллага ЖАЙКА-гийн шугамаар хэрэгжүүлж буй “Гачуурт”-ын эх үүсвэрийн төслийн барилга угсралтын ажил болон нийслэлийн ногоон байгууламж, тохижилтын ажилд зориулж тодорхой хэмжээний элс, хар шороон олборлолт, тээвэрлэлт хийх шаардлагатай болжээ. Иймд нийслэлийн Засаг даргын захирамжаар дээрх төслийн хүрээнд шаардагдах элс, хар шороон олборлолт, тээвэрлэлт хийх зөвшөөрөл олгосон байна.
Энэхүү ажлын хүрээнд элс, хар шорооны тээвэрлэлтийн замын маршрут болон цагийг тогтоон мөрдүүлэн ажиллахыг нийслэлийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн газар, Мэргэжлийн хяналтын газарт үүрэг болгожээ.
Барилгад шаардагдах элс, хар шороог олборлох зөвшөөрөл олголоо | ||
Үзсэн: 1338 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.