
Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол хариуцсан орлогч З.Төмөртөмөө, “Таван толгой түлш” ХК-ийн захирал М.Ганбаатар нар Төв аймаг дахь Дундын бүсэд ажиллалаа. Одоогоор тус бүсэд 130 мянган тонн угаасан нүүрсний нөөц байгаа бөгөөд түүнийг нэмэгдүүлэх чиглэлд анхаарч ажиллахаар болов.
Тухайлбал, нөөцийг тогтмол нэмэгдүүлэх үүднээс энэ сарын 23-наас эхлэн Өмнөговь-Улаанбаатарын чиглэлд тээвэрлэлтийн ажлыг хуваарийн дагуу эхлүүлэхээр болсон. Ингэснээр “Таван толгой түлш” ХК-ийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, иргэдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж, тасралтгүй ажиллах боломж бүрдэх юм. Цаашид сайжруулсан шахмал түлшийг чанартай, хүртээмжтэй болгох, ирэх өвөлд бүх талаар бэлэн байхад энэхүү Төв аймаг дахь дундын бүсийн ач холбогдол өндөр юм.
Дундын бүсийн нөөцийг нэмэгдүүлэхээр болов | ||
Үзсэн: 477 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.