Малайзын иргэний агаарын тээврийн сураг тасарсан MH370 нисэх онгоцыг үргэлжлүүлэн хайх аргыг судлахаар Австрали, Малайз, Хятад улсын төлөөлөгчид энэ сарын 5-нд Канберрад гурван талын сайдын хэмжээний уулзалт хийхээр болжээ. Уулзалтад Зам тээврийн яамны сайд Ян Чуаньтаны даргалсан, Гадаад харилцааны дэд сайд Шиэ Ханшэн болон Зам тээврийн дэд сайд Хэ Жянь Жунаар ахлуулсан төлөөлөгчид оролцоно.
Энэ сарын 1-ний орой Малайзын тал MH370 нисэх онгоц алга болсон гэж мэдэгдээд байсан. Харин өмнөх хоёр сар гаруйн хугацаанд уг нисэх онгоцыг сураг тасарсан гэж мэдэгдээд байсан юм.
Сураг тасарсан онгоцыг хайх талаар судална | ||
Үзсэн: 1196 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.