Шууд Chart

Орхон аймагт хог боловсруулах үйлдвэр барина

2014-05-05 10:49:54

Орхон аймаг ХБНГУ-тай хамтарч хог боловсруулах үйлдвэр барихаар боллоо. 

Энэ үйлдвэр нь хог ялган боловсруулж эрчим хүч үйлдвэрлэнэ. Үйлдвэрийн техник эдийн засгийн үндэслэл, зургийг  Германд хийх бөгөөд тоног төхөөрөмжийг нь ч мөн тэндээс нийлүүлэх ажээ. 
 
Үйлдвэрийн барилгын ажил энэ оны дөрөвдүгээр улиралд эхэлнэ. Уг үйлдвэрийг барихад 52 сая евро шаардлагатай бөгөөд жилийн 3.8 хувийн хүүтэй, хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж байгаа гэнэ.
ХБНГУ нь хогоо дахин боловсруулж эрчим хүч, дулаан, дизель түлш үйлдвэрлэдэг.
 
Энэ нь нэг цэгт төвлөрсөн хогийг ангилж хатаан, жижиглэж хийжүүлээд өндөр температурт шатаана гэсэн үг юм. Ийм технологитой үйлдвэр нь жилд дунджаар 100 мянган тонн хог боловсруулж 16 мянган тонн дизель түлш, 14 мвт-ын дулаан, эрчим хүч үйлдвэрлэх боломжтой гэнэ. 
 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Орхон аймагт хог боловсруулах үйлдвэр барина  
Үзсэн: 1206 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй