БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хот Жанчхүүгийн чиглэлд зорчигч тээврийн хурдны төмөр замын бүтээн байгуулалтын ажил эхэллээ.
Дөрвөн жилийн хугацаанд 29 тэрбум 597 сая юанийн хөрөнгө зарцуулан барихаар төлөвлөж байгаа нийт 286.8 км урттай тус зам Бээжин-Жанчхүү чиглэлийн төмөр замтай холбогдох гэнэ.
Ингэснээр тус бүс нутгийн оршин суугчид Хөх хот-Бугат-Ордос болон Бээжин-Тяньжинь-Хэбэй чиглэлд галт тэргээр аялах боломж бүрдэх юм.
Хөх хот-Жанчхүүгийн чиглэлд төмөр зам барина | ||
Үзсэн: 1049 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.