Шууд Chart

МУГЖ Н.Төмөрхуяг талархлын тоглолт хийнэ

2014-05-05 11:03:22

Монгол Улсын гавьяат жүжигчин  Н.Төмөрхуяг ард түмэндээ талархсан сэтгэлийн илэрхийлэл болгон тоглолт хийхээр болжээ.  

Монгол бөхийн өргөөнд энэ сарын 19-нд болох энэхүү тоглолт нь түүний шинэхэн гавьяат цолны мялаалга юм.

Тэрбээр уран бүтээлийн тайлан тоглолтоо хийлгүй олон жил болсон бөгөөд энэ удаад залуу дуучин Д.Балдантай хамтрах гэнэ.

Тэд хамтдаа 2012 онд "Хорвоод  ганцхан ээждээ" дууг шинэчлэн дуулсан юм. 

Одоогоор "Амьдрал хайр дээр тогтдог", "Хорвоод ганцхан ээждээ",  "Насны намар", "Зүрхний уяа", "Саа мөнгөн Хэрлэн" зэрэг  хуучны дуунуудын хөгжмийг "Анир" студи шинэчлэн найруулж байгаа бол "2В энтертайнмент" дүрсжүүлэх  ажлыг хариуцсан байна.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

МУГЖ Н.Төмөрхуяг талархлын тоглолт хийнэ  
Үзсэн: 1138 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй