Шууд Chart

“Олон улсын эх баригчдын өдөр” тохиож байна

2014-05-05 11:23:50

Өнөөдөр “Олон улсын эх баригчдын өдөр” тохиож байгаа. Манай улсын хувьд эл өдрийг 2007 оноос хойш тодорхой нэгэн уриан дор тэмдэглэж иржээ. Энэ жилийн хувьд энэхүү өдрийг “Хүйн ээж бид, айл бүрт хүрч, дэлхий ертөнцийг өөрчилнө” уриан дор тэмдэглэн өнгөрүүлэхээр болсон байна.

Энэ өдрийн хүрээнд маргааш нийслэлийн амаржих газар, дүүргүүдийн эрүүл мэндийн нэгдэл, хувийн хэвшлийн эмнэлгүүдэд ажиллаж байгаа 180 эх баригчид сургалтад хамрагдана. Түүнчлэн ЭМЯ-наас явуулж байгаа “Эх баригчдын дуу хоолой” сэдэвт сургалтад Эрүүл мэндийн сайд Н.Удвал, НҮБХАС-ийн суурин төлөөлөгч Наоми Китахари нар оролцоно.

Нийтэлсэн: А.Бүдрагчаа

“Олон улсын эх баригчдын өдөр” тохиож байна  
Үзсэн: 3301 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-05 12:16
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй