![](/uploads/201405/news/thumb/ddb430577f8b005edef9ff3ad14b13d7_x3.jpg)
Хятадын “WinSun” компани Сучжөү хотод 3D принтерийн тусламжтайгаар 24 цагийн дотор 10 байшин барьжээ.
3D принтерийн зохион бүтээгч Ма Юихи “Бид байгалийн чулуу олборлохын тулд хүмүүсийг ажиллуулах шаардлагатай болдог. Энэ нь байгальд хор хөнөөлтэй” гэв.
Тэрбээр сүүлийн 12 жилийн турш 3D принтерийг судлаж байгаа бөгөөд энэ нь байгальд хор хөнөөлгүй, үр ашигтай байх ёстой гэнэ.
Ма Юихи “Бид барилга, уул уурхайн хаягдал материалуудыг ашиглаж байна. Мөн худалдан авагчид өөрсдийн материалаа авч ирж байшин хэвлүүлж болно. Энэ нь цаг хугацааны хувьд хурдан. Бас үнэ хямд байх юм” гэжээ.

“WinSun” компанийн барьсан 10х6.6 метрийн хэмжээтэй байшингийн материал нь уурхайн хаягдал шороо, барилгын хаягдал цемент аж.
Гэхдээ Хятадын эрх баригчид 3D принтерээр бүтсэн байшингийн стандарт, холбогдох хууль тогтоомжийг боловсруулж батлаагүй байгаа юм.
Гэхдээ Хятадын эрх баригчид 3D принтерээр бүтсэн байшингийн стандарт, холбогдох хууль тогтоомжийг боловсруулж батлаагүй байгаа юм.
3D принтерийн тусламжтайгаар 24 цагт 10 байшин барьжээ | ||
Үзсэн: 2564 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.