Шууд Chart

“Аялгуут солир” үзэсгэлэн нээгдлээ

2014-05-05 13:12:52

МУСТА, МУЭ-ийн нэрэмжит шагналт, зураач О.Дарамбазар, МУСТА, Польш улсын “Gloria Artist” уралдааны мөнгөн шагналт Б.Лхагважав нарын хамтарсан “Аялгуут солир” уран зургийн үзэсгэлэн “Blue moon” арт галерейн үзэсгэлэнгийн танхимд өнөөдөр нээлтээ хийлээ.

Энэ удаагийн үзэсгэлэн бусад үзэсгэлэнгээс их өвөрмөц юм.

Учир нь дэлхийн алдарт хөгжмийн зохиолч, төгөлдөр хуурч Ф.Шопений хөгжмийн бүтээлүүдийг уран зурагт буулгасан ажээ.

Нэгэнтээ алдарт зохиолч Маяковский “Хүний сэтгэлийн шаналал, уй гунигийг үгээр илэрхийлэх хэцүү, үүнийг хөгжмөөр л төгс илэрхийлж чадна” гэж хэлсэн байдаг.

Хөгжмийг ойлгож басхүү зургаар илэрхийлнэ гэдэг хосгүй мэдрэмж бөгөөд энэхүү үзэсгэлэнд сонгодог хөгжим, уран зураг, яруу найргийг нэг орон зайд мэдрүүлэх 36 бүтээл дэлгэгдэх ажээ.

 

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

“Аялгуут солир” үзэсгэлэн нээгдлээ  
Үзсэн: 1381 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй