Шууд Chart

Ташкентын Гранд Сламд оролцох Япон, БНСУ-ын бөхчүүдийг танилцуулья

2021-03-02 10:21:02

IJF буюу Олон улсын жүдогийн холбооноос зохион байгуулж буй Ташкентын Гранд Слам энэ сарын 5-нд эхэлнэ.

Энэхүү олимпын эрхийн оноо олгох тэмцээнд таван тивийн 73 улсын 521 тамирчин оролцохоор мэдүүлгээ өгчээ.

Монгол Улсын жүдогийн баг 20 тамирчны бүрэлдэхүүнтэй өнгөрсөн баасан гарагт Ташкентыг зорьсон. Тэгвэл өнгөрөгч Тел Авивын Гранд Сламд оролцоогүй Япон, Солонгос улсын бөхчүүд энэ удаагийн Гранд Сламд оролцохоор Узбекстанд газарджээ.

Ташкентын Гранд Сламд оролцох Японы бүрэлдэхүүн:

Эрэгтэй: Нагаяама Рюүжү (-60 кг), Нагасэ Таканори (-81 кг), Нагасава Кэнта (-90 кг), Кагэүра Кокоро (+100 кг)

Эмэгтэй: Цүнода Нацүми (-48 кг), Абэ Үта (-52 кг), Тамаоки Момо (-57 кг), Таширо Микү (-63 кг), Араи Чизүрү (-70 кг), Үмэки Мами (-78 кг), Сонэ Акира (+78 кг)

Дээрх тамирчдаас Нагасэ Таканори, Абэ Үта, Таширо Микү, Араи Чизүрү, Сонэ Акира нар олимпийн наадамд оролцох Японы шигшээ багт багтсан.

Ташкентын Гранд Сламд оролцох БНСУ-ын бүрэлдэхүүн:

Эрэгтэй: Лий Харим (-60 кг), Ан Баул (-66 кг), Ким Лимхван (-66 кг), Лий Сүно (-81 кг), Лий Мүн Жин (-81 кг), Гвак Донхан (-90 кг), Ким Минжон (+100 кг), Ким Сүнмин (+100 кг)

Эмэгтэй: О Ёонжү (-48 кг), Лий Хьекёон (-48 кг), Пак Да Сол (-52 кг), Жёон Бокёон (-52 кг), Квон Юүжон (-57 кг), Ким Жисү (-57 кг), Чо Мохи (-63 кг), Хан Хи Жү (-63 кг), Ким Сьонён (-70 кг), Юүн Хюүнжи (-78 кг), Лий Жёнюүн (-78 кг), Хан Ми Жин (+78 кг), Ким Хаюүн (+78 кг).

Нийтэлсэн: У.Баярсайхан

Ташкентын Гранд Сламд оролцох Япон, БНСУ-ын бөхчүүдийг танилцуулья  
Үзсэн: 957 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй