Шууд Chart

Музейн үзвэрийн танхим дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй

2021-03-03 09:51:46

Кино театр, соёл урлаг, үзвэр үйлчилгээний газруудад хүний бөөгнөрөл үүсгэхгүй байхаар үзвэрийн цагийн хуваарийг зохицуулах, нэг суудлын зай авч суух, үзвэрийн өмнө ба дараа заал танхимд агаар сэлгэлт, цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийх, кино театрын зориулалтын нүдний шилийг үзвэрийн дараа цэвэрхэн халдваргүйжүүлэх, үзвэрийн танхимд ус ундаанаас бусад хүнсний бүтээгдэхүүн хэрэглэхийг хориглоно.

Музейн үзвэрийн танхим дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй байх, тасалбарыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлэх зэрэг тусгай нөхцөл шаардлагыг тавьж байгаа юм.

Иймд кино театр, музей, үзвэр үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг хүргэж байна.

Монголын Үндэсний музей:

Монголын Үндэсний музей өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөс өвлийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Журмын дагуу 0-16 насны хүүхдүүдийг соёл, урлагийн арга хэмжээнд оролцуулахгүй, үйлчлүүлэхийг хориглосон тул дээрх насны хүүхдүүд музей үзэх боломжгүй. Музей даваа гарагт амрах бөгөөд бусад өдрүүдэд ажиллана.

Тэнгис кино театр:

Өнгөрсөн хоёрдугаар сарын 24-нөөс эхлэн хэвийн цагийн хуваарийн дагуу ажиллаж эхэлсэн. Одоогоор дэлгэцнээ “Single Ladies”, “Josee” зэрэг онц сонирхолтой кинонууд гарч байгаа.

Улсын Драмын Эрдмийн Театр:

Дэлхийн сонгодог "Анна Каренина"-г энэ сарын 04-нөөс УДЭТ-ын тайзнаа дахин тоглохоор болжээ. Тоглолтын дэлгэрэнгүй, тасалбар борлуулалтын мэдээллийг албан ёсны цахим хаягаараа хүргэж аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Музейн үзвэрийн танхим дүүргэлтийг 50 хувиас хэтрүүлэхгүй  
Үзсэн: 861 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй