Шууд Chart

Адуучин залуугийн тухай Монгол кино гран при хүртжээ

2021-03-03 17:07:35

Канадын Ванкуверт 24 дэх удаагийн олон улсын уулын сэдэвт кино наадам Vancouver International Mountain Film Festival (VIMFF) онлайнаар болсон билээ.

"VIMFF" наадмын шилдэг киногоор Францын найруулагч Хамид Сардарын “Морь номхотгогч” баримтат кино шалгарч, Гран При шагнал хүртлээ. Энэхүү кино нь эрэлхэг зоригт нэгэн Монгол адуучин залуугийн тухай өгүүлэх бөгөөд тэр залуу Монгол даяар малын хулгайчдыг мөрдөн явдаг байна.

Наадмын ерөнхий шүүгч Перуццо Де Андраде “Энэ кинонд нүүдэлчин ард түмний амьдралыг сайн харуулжээ. Адуучин залуу хулгайчдыг Оросын Сибирь хүртэл, Монголын тайгаар хөөн, мөрдөж байна. Малын хулгай, хууль бус алт олборлолт Монголд ямар аюул учруулж байгааг үзүүлсэн бүтээл” гэж дүгнэжээ.

Гран-при: Морь номхотгогч (Франц).

Уулын соёлын талаар шилдэг кино: Ираклийн гэрэл (Их Британи).

Хаданд авиралтын тухай шилдэг кино: Free As Can Be (АНУ)

Канадын шилдэг кино: Crux (B.C.)

Уулын спортын тухай шилдэг кино: Тамирчны өчил (Ливан)

Экологийн шидэг кино: Арктикийн цуурай (АНУ).

Шилдэг адал явдалт кино: Сүүдрийн хана (Польш)

Шилдэг богино хэмжээний кино: Агуу зуун (Испани)

Нийтэлсэн: У.Баярсайхан

Адуучин залуугийн тухай Монгол кино гран при хүртжээ   
Үзсэн: 930 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй