Шууд Chart

Монголын эрдэмтэд шинэ технологи нэвтрүүллээ

2014-05-05 15:43:57

Монголын эрдэмтэд газар тариалангийн салбарт шинэ технологи нэвтрүүлжээ. ХААИС-ийн Эрдэм шинжилгээний сургалт үйлдвэрлэлийн “Нарт” төв, “Очир-Алдар” компанитай хамтран лабораторид элитролизийн аргаар ионжуулсан ус, хүчиллэг ус болон ашигт бактерийн бордоо гэсэн гурвалсан бүтээгдэхүүн гаргажээ.  

Уг эко багц буюу эдгээр гурвалсан бүтээгдэхүүнүүдийг үр тариа, тэжээлийн ургамал, хүнсний ногоо болоод хадлан бэлчээрийн ургац, хөрсний үржил шимийг нэмэгдүүлэх, доройтсон бэлчээр, газар тариалангийн салбарт ашиглана.

Тэд үйлдвэрлэлийн нөхцөлд Төв, Сэлэнгэ, Булган аймгийн хэд хэдэн аж ахуйн нэгжид нийт арваад мянган га талбайд үр тариа, хүнсний ногоо, жимс жимсгэнэ, мод үржүүлгийн талбаруудад туршиж, үр дүнг нь баталгаажуулжээ.

Түүнчлэн ионжуулсан шүлтлэг усаар усалсан үр богино хугацаанд өндөр ургалттай үрсэлж байсан бол хөрсөнд суулгасны дараа ионжуулсан хүчиллэг усаар хөрсийг бордоход үрсэлгээ сайн ургаж байсан гэдгийг эрдэмтэд нотолжээ.

Энэхүү гурван багц эко бүтээгдэхүүнийг арав гаруй жилийн хугацаанд тэд судлаж гаргасан бөгөөд хамгийн хямд өртгөөр хийж байгаа гэнэ.

Тус бүтээгдэхүүнд химийн ямар ч бодис ороогүй бөгөөд усыг хоёр хуваан үхсэн ус, амьд ус болгон гаргаж буйгаараа онцлогтой юм.

Нийтэлсэн: Д.Жамбалдорж

Монголын эрдэмтэд шинэ технологи нэвтрүүллээ  
Үзсэн: 3843 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
122.254.115.xxx [122.254.115.xxx] 2014-05-05 22:03
temyjinii zuv
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2014-05-05 19:07
ЗӨВ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй