![](/uploads/202103/news/thumb/674923f24e8d72f3878f64d4fc636ca0_x3.jpg)
Олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Хайрлагдсан эмэгтэй” цахим уралдаан болох нь ээ.
Уг уралдааны зорилго нь хайртай ээжийгээ, халамжит ханиа, баярлуулахыг хүссэн эмэгтэйгээ энэхүү уралдаанаар дамжуулж, сэтгэлийн үгээ дамжуулахад оршиж буй.
Үүнд оролцох хүсэлтэй иргэд бусдыг баярлуулж буй мөчөө дүрсжүүлж, зурагжуулахдаа эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалсан, уриалсан агуулгатай байх шаардлагатай аж.
Тавигдах шаардлага нь Монголын залуучуудын холбооны ерөнхийлөгч Отгоны Гэрэлт-Од цахим хаяганд лаяк дарж нэгдэх, мөн түүний хаяг руу бүтээлээ хүргүүлэх юм байна. ингэхдээ утасны дугаараа заавал бичих.
Бүтгэлийг энэ сарын 7-9-ны хооронд авах бөгөөд 10-нд шагнал гардуулах аж.
Шагналын сан нэгдүгээр байр сая, хоёр, гуравдугаар байр 800, 500 төгрөгийн гоо сайхны бараа худалдан авах эрх, “Хөөрхөн бөмбөг” гэр бүлийн амралтын газар амрах юм байна.
“Хайрлагдсан эмэгтэй” цахим уралдаан болох нь ээ | ||
Үзсэн: 1481 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.