Шууд Chart

Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах талаар санал солилцлоо

2014-05-05 16:43:04

Цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх тухай гэрээ (ЦЗҮДГ)-ний хэрэгжилтийг хэлэлцэх бага хуралд бэлтгэх хорооны ажлын хүрээнд Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах боломж, нөхцөлийг хэлэлцэх албан бус чуулга уулзалт Нью-Йорк хотноо НҮБ-ын Төв байранд болов.

Чуулга уулзалтыг НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын дэргэдэх Зэвсэг хураахад дөхөм үзүүлэх зөвлөлийн зөвлөмж болон Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 68 дугаар чуулганд оролцож үг хэлэхдээ цөмийн зэвсэггүй бүс байгуулах асуудлыг албан бусаар ярилцаж эхлэхийг санал болгосны дагуу зохион байгуулсан бөгөөд түүнд хорооны хуралд  оролцогчдоос гадна бүс нутгийн судалгааны болон төрийн бус байгууллагууд, цөмийн зэвсэгтэй орнуудын  төлөөлөгчид ажиглагчаар оролцон бүс нутагт ийм бүс байгуулах нөхцөл, боломжийн талаар ярилцсан байна.
 
Хурлыг зохион байгуулагчид хамтарсан мэдэгдэл гаргаж Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах боломжийн талаар албан бусаар ярилцаж эхэлснийг олзуурхан сайшааж энэ чиглэлээр цаашид үргэлжлүүлэн  хамтарч ажиллахаа илэрхийлсэн байна.
Нийтэлсэн: Ж.Мядагбадам

Зүүн хойд Азид цөмийн зэвсэггүй бүс байгуулах талаар санал солилцлоо  
Үзсэн: 1156 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй