
Нийслэл хотод коронавируст (Ковид-19) халдварыг илрүүлэх шинжилгээний 22 цэг ажиллаж байгаа бөгөөд Eruul.gerege.mn сайтад хандаж урьдчилан цаг авсан иргэдэд үйлчилнэ. Зайлшгүй яаралтай /буяны ажил, хүний бие гэнэт муудах гэх мэт/ шалтгаанаар хөдөө орон нутаг явах иргэдэд аймгийн Онцгой комисс, аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргын албан тодорхойлолт, хамаарал бүхий иргэний баримт бичгийг үндэслэн НОК-ын Шуурхай штаб шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулах юм.
Гуравдугаар сарын 4-ний 20:00 цагийн байдлаар Eruul.gerege.mn сайтад хандсан иргэдэд цаг олгосон байдлыг танилцуулъя.
- Гуравдугаар сарын 5-нд 17450
- Гуравдугаар сарын 8-нд 5560
- Гуравдугаар сарын 9-нд 2000 гаруй цаг олгосон байна.
Яаралтай шинжилгээ өгөх шаардлагатай иргэдэд албан тодорхойлолтоор үйлчилнэ | ||
Үзсэн: 1040 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.